Шууд Chart

Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын гэрэлт хөшөөг сүндэрлүүлнэ

2019-04-22 09:59:15

Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна.

Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ний 09, 10 дугаар тогтоолоор тус ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Тэртээ 1950 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Төрийн дуулалтай болохоор хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарласан түүхтэй. Энэхүү уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс Л.Мөрдоржийн ирүүлсэн бүтээлийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн ирүүлсэн бүтээлийн төгсгөлийг нийлүүлж Монгол Улсын Төрийн дууллын ая бүтсэн түүхтэй. Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнд тус аялгуунд тохирсон үг бичих даалгавар оногдож 1950 оныг хүртэл Төрийн дуулалгүй явсан Монгол Улс тухайн оныхоо дөрөвдүгээр сарын 26-нд албан ёсны Төрийн дууллыг эгшиглүүлэх болсон.

Төрийн дууллын авто болсон суут хөгжмийн зохиолчдынхоо хийж бүтээсэн их үйлсээр бахархах, хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Төв аймгийн ЗДТГ, Монгол туургатан театр хамтран маргааш дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болжээ.

-Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын бүтээл Монгол Улсын Төрийн дууллын гэрэлт хөшөөний шав тавих ёслолын арга хэмжээ.

-Монгол Улсын Консерватор, Монгол туургатан театрын уран бүтээлчдийн хамтарсан хүндэтгэлийн концерт.

-Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын Алдарын танхимын нээлтийн арга хэмжээ.

-Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, их зохиолч Д.Нацагдорж нарын уран бүтээл “Учиртай гурван толгой” дуурь.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын гэрэлт хөшөөг сүндэрлүүлнэ   
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bat [127.0.0.xxx] 2019-12-09 00:18
Undesnii TV geh olon niitiin medeelliin gol heregsel n ingej buruu bicheed baival busad n huulj taviad Mongol ulsiin tuuh guivuulagdah ium baina l daa!!! Aldaagui zuv zuil bichih heregtei!!! Aldaagaa zasaarai!!! Amjilt!
Баатар [127.0.0.xxx] 2019-12-09 00:12
Сайн нягталж байж бичих хэрэгтэй!!!! Торийн дууллын эхний хэсэг буюу бадаг нь Б.Дамдинсурэнгийнх, суулийн хэсэг буюу дахилт нь Л. Мордоржийнх гэдэг. Баримттай зов бичих хэрэгтэй. Мэддэг хумуусээс лавла болохгуй бол архивт сууж болно! Нийтэд чолоотэй уйлчилдэг шуу!!!

Бидэнтэй нэгдээрэй