![](/uploads/201402/news/thumb/70d6f8e1515765efbd28ad746e52e7b3_x3.jpg)
Ирэх сарын 15-16-ны өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотноо эрэгтэй чөлөөт бөхийн багийн Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээнд АНУ, Украйн, Турк, ОХУ, МУ, Япон, Иран, Энэтхэг, Армен, Гүрж зэрэг 10 орны баг, тамирчид оролцох бөгөөд эдгээр 10 орныг өнгөрсөн жилийн бөхийн төрлүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн багийн дүнг харгалзан сонгосон байна. Энэ жилийн тэмцээнд хэдийгээр Куба улсын эрэгтэй тамирчид багийн дүнгээр долоодугаарт байрт орсон байсан ч тэмцээнд оролцохоос татгалзаж, улмаар оронд нь Япон улсын эрэгтэй бөхчүүд оролцохоор болжээ.
Сонирхуулахад, эрэгтэйчүүдийн багийн Дэлхийн цомын тэмцээнд 2011 оноос 10 орон оролцож эхэлсэн ба сүүлийн хоёр жил дараалан Иран улсын эрэгтэй чөлөөт бөхийн баг түрүүлээд байгаа юм.
Дэлхийн цомын тэмцээн болно | ||
Үзсэн: 1178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.