
УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан өндөр зэрэглэлт олон улсын наадамд оролцож байна. Уг наадам энэ сарын 18-23-нд Румынд, ирэх тавдугаар сарын 9-15-нд Македонд болох аж.
Түүний оролцож буй эдгээр фестиваль олон улсад танигдсан өндөр зэрэглэлийн жүжигчин, урлаг судлаач, шүүмжлэгч оролцдогоороо онцлог юм.
Тэрбээр энэ удаа "Эдит Пиаф" жүжгээрээ оролцох гэнэ. Нина Мазурын "Эдит Пиаф" жүжгийг жүжигчин Ц.Баясгалангийн тоглосноор 2013 онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар агсан найруулан УДЭТ-ын тайзнаа тавьсан билээ. Жүжигчин Ц.Баясгалан энэ жүжгээрээ ОХУ-ын "Golden Gate”, Киргизийн "Импульс", ХБНГ-ын Ганновер хотын "Мост", Косово Улсад зохиогдсон "Моно Акт" зэрэг фестивалиуд, АНУ ын Медисон стрийт театрын урилгаар тус тус тоглож байв.
Мөн 2014 онд Косовод ЮНЕСКО оос зохиогдсон олон улсын нэг хүний жүжгийн "МоноАкт" фестивалиас Гранпри шагнал, Оросын "Golden Gate” фестивалиас "Хааны болор малгай" цомыг хүртэж Монголын театрын урлагийн нэрийг гаргаж байсан юм.
Сонирхуулахад, Ц.Баясгалан жил болгон "Ялагчдын цуваа" моно жүжгийн олон улсын уралдаант наадмыг зохион байгуулдаг билээ.
Ц.Баясгалан өндөр зэрэглэлт олон улсын наадамд оролцож байна | ||
Үзсэн: 1215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.