Шууд Chart

Жишиг хорооллын тоог нэмэгдүүлнэ

2014-02-12 14:17:57

УИХ-аар баталсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө," "2030 оны хөгжлийн чиг хандлага", Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо “Хилчин” хотхон орчмын 11 га газрыг газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууц бүхий шинэ хороолол болгохоор хэлэлцэн баталсан. Нэг маягийн амины орон сууцны хорооллыг түшиглэн газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр тохилог амины орон сууц бий болгож, хороолол дунд зургаан метр өргөнтэй гол зам,  3.5 метр өргөнтэй туслах зам, ногоон байгууламж,  таксины зогсоол, таван метр өндөртэй нарны эрчим хүч ашигладаг гудамжны гэрэлтүүлэг  зэргийг цогцоор нь шийднэ гэж төлөвлөсөн. Тэгвэл Барилга хот байгуулалтын сайдын хэлснээр уг хорооллын бүтэц зохион байгуулалтыг ихэд дэмжиж байгаа бөгөөд цаашид нийслэлийн таван дүүрэгт ийм жишиг  хороолол барихаар төлөвлөж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Жишиг хорооллын тоог нэмэгдүүлнэ  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй