
Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Нинбо хотноо өнгөрсөн амралтын өдөр эхэллээ.
Уг тэмцээнд 28 орны 226 тамирчин хүч чадлаа сорин өрсөлдөж буй бөгөөд манай улсаас нэг эрэгтэй, зургаан эмэгтэй тамирчин оролцож байгаа юм.
Дээрх тэмцээнээс эхлээд Токиогийн олимпийн эрхийн оноо олгож эхлэх бөгөөд манай улсаас эмэгтэй баг бүтэн багаар оролцоно.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Ч.Нямзул, М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан, О.Дархижав, Г.Энэрэл, эрэгтэйчүүдээс Мөнхдөл нар ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, Батзаяа нарын удирдлага дор оролцож байна.
Тус тэмцээнд олон улсын 42 шүүгчид ажиллаж байгаа бөгөөд манай улсаас шүүгч Л.Одгэрэл Азийн АШТ-ий шүүлтийн багт ажиллаж байна.
М.Анхцэцэг тэргүүтэй туйванчид Тайландад өрсөлдөж байна | ||
Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.