Шууд Chart

Ө.Батзул азийн аваргад үзүүрлэв

2019-04-24 09:48:29

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод болсон бөгөөд 97 кг-ын жинд Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом ОУТ-ий мөнгө, Тахтийн цом, “Pune Mayor’s Cup”, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр шөвгийн наймд 2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор, хагас шигшээд эзэн орны Гао Хаобинийг оноогоор цэвэр (10:0) ялж шигшээд шалгарсан.

Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай хүч үзэж 4:7-гоор ялагджээ.

Ө.Батзул 2017 онд Азийн аваргад анх удаа оролцохдоо хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол энэ удаа хоёр дахь оролдлогоороо мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний энэхүү амжилт нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль болж байна.

Түүний анхны багш Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн багш, дасгалжуулагч ОУХМ Б.Идэрсайхан болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Батзул азийн аваргад үзүүрлэв  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй