Шууд Chart

Цөмийн технологийн энхийн хэрэглээг зөвөөр ойлгуулахыг зөвлөлөө

2014-02-13 09:10:11

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь санал солилцлоо.

Тус газрын дарга Н.Тэгшбаяр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлынхаа талаар таницууллаа. Манай улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагт  гишүүн орноор элсэж, тус Агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдсаны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосныг, тус агентлагийн техникийн хамтын ажиллагааны болон бүсийн гэрээний төсөл хөтөлбөрүүдийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи уул уурхай, аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, технологи, аюулгүй байдлын салбарт амжилттай хэрэгжүүлж, 92 хувийн амжилт гаргасныг Олон Улсын атомын энергийн агентлагаас өндрөөр үнэлснийг онцолсон юм.
 
Ц.Оюунбаатар Цөмийн энергийн газрыг 50 жилийн хугацаанд цөмийн болон цацрагийн хяналт хийж, олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирснийг өндрөөр үнэлээд, цаашдаа монгол хүний эрүүл аюулгүй байдлын төлөө цөмийн технологийн энхийн хэрэглээний талаар олон нийтэд зөв ойлголт бий болгоход анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.
Нийтэлсэн: Б.Баярт

Цөмийн технологийн энхийн хэрэглээг зөвөөр ойлгуулахыг зөвлөлөө   
Үзсэн: 1646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй