Шууд Chart

Испанийн шүүх интерполд хандлаа

2014-02-13 09:51:19

Испанийн шүүхээс Хятадын удирдагч асан Зян Зе Минь болоод өндөр дээд албаны зарим хүн Төвдөд хүмүүсийг хоморголон хорооход тодорхой хэмжээгээр оролцсон гэж үзэн интерполд хандахаар болжээ. Учир нь Испанийн шүүх тэдэнд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, тамлан зовоож, аймаглан устгасан гэх хэрэгт буруутгаж байгаа мэдэгджээ.  

Испанийн хуулийн систем Испанийн иргэдийн эсрэг болон хилийн чинадад хүний эрхийг зөрчсөн хэргийг шүүхээр мөрдөн шалгах боломж олгодог байна. Испанийн шүүх тус улсын иргэн болсон төвд иргэдийнхээ гаргасан гомдлыг шүүн хэлэлцсэний эцэст өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятадын дээгүүр алба хашиж байсан таван хүнийг баривчлахаар шийдвэрлэжээ. Улмаар ийнхүү Интерполд хандаад байгаа юм байна. Харин Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чунь Ин тус улсын шүүхийн шийдвэрийг эрс буруушааж, албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдсэн байна. Тодруулбал, Хятад улсын эрх баригчдын байр суурийг үл харгалзан, алдаатай чиглэлд буруу алхам хийж байгаа Испанийн эрх баригчдад гүнээ эгдүүцэж буйгаа илэрхийлжээ.
 
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Испанийн шүүх интерполд хандлаа   
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй