
Хонгконг улсад пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж, Монголын долоон тамирчин өрсөлдөхөд зургаа нь медалийн тавцанд гарчээ.
Тэмцээний эхний өдөр мастер ангиллын 74 кг-ын жинд О.Батбилэг нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн байна.
Харин хоёр дахь өдөр нь насанд хүрэгчдийн 93 кг-д М.Галсайхан алт, Бямбасүрэн мөнгөн медаль хүртсэн бол сүүлчийн өдөр өсвөрийн -105 кг-д М.Билгүүн, -120 кг-д Д.Дөлгөөн, залуучуудын -120 кг-д Д.Дашням хүрэл медаль хүртжээ.
Баг тамирчдыг "Стронг" клубын дасгалжуулагч Б.Гантулга дасгалжуулж оролцов.
Монголын пауэрлифтингчид Азийн аваргаас зургаан медальтай ирлээ | ||
Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.