
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Э.Цэндбаатар алтан медаль хүртлээ.
Тайландын нийслэл Бангкок хотод үргэлжилж буй тус тэмцээнд манай улсын тамирчин аваргын төлөө Казахстаны тамирчин З.Сафиуллинтай өрсөлдсөн юм.
Харин Монголын эмэгтэй дөрөв, эрэгтэй хоёр тамирчин хүрэл медаль хүртэв. Уг нь Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг медалийнхаа өнгийг хувиргах боломжтой байсан болов уу гэж хэлж болох ч тэр гэмтсэн учир рингэнд дахин гаралгүй түрүүчийн тулаанд биелүүлээд байсан хүрэл медалиа зүүлээ.
Э.Цэндбаатар Ази тивийн аварга болов | ||
Үзсэн: 1527 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.