
Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээн Гүрж Улсын Тбилиси хотноо энэ сарын 21-27-ны хооронд болж байна.
Тус тэмцээнд 40 гаруй орны бяцхан мисс оролцсон бөгөөд Монгол Улсаас таван настай Гансүхийн Сарангоо тэргүүн дээд “Little Star of the World”шагналыг хүртэж, “Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн болжээ.
Тэрбээр Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэгт явдаг бөгөөд “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний авьяас төрөлд орчин үеийн бүжгээр оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
Ийнхүү тэр ирэх долдугаар сард болох Хүүхдийн соёл урлагийн их наадамд оролцох эрхтэй болж байна.
Г.Сарангоогийн амжилтаас дурдвал “Бяцхан мисс-2018”, “Тэргүүн мисс”, “Мөнгөн титим” хүртэж байжээ.
Таван настай Г.Сарангоо “Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн болжээ | ||
Үзсэн: 1638 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.