Шууд Chart

Сочид Монголын тамирчид тэргүүлж байна

2014-02-13 10:43:22

Сүр дуулиантайгаар эхэлсэн өвлийн Олимпийн ХХII наадам зургаа дахь хоногтоо үргэлжилж байна. Дэлхийн 88 орноос улсаа төлөөлөн ирсэн тамирчид эхнээсээ медалийн тавцанд зогссоор байгаа. Олимпийн наадамд Ази тивээс оролцсон 18 орны нэг нь манай улс. Монгол Улсаа төлөөлж гүйлтийн цанын төрөлд  ОУХМ Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар оролцож байгаа билээ.

Сочигийн өвлийн олимпийг зохион байгуулах комиссоос наадамд оролцож байгаа тамирчид болон улсуудыг олон нийтийн цахим хуудсуудаар хэр олон дэмжлэг авч байгааг нь тодруулсаар байгаа. Энэ жагсаалтад өнөөдрийн байдлаар манай улс нэгдүгээр байрт бичигдэж байна. Тодруулбал,нийт дүнгээр Монгол Улс 13.827 лайк авч 10.804 лайк авсан ОХУ-ын багийн өмнө бичигджээ. Харин тамирчдын жагсаалтын нэгдүгээрт, Филлипин улсын уран гулгалтын тамирчин Майкл Кристиан 4021 лайктай бичигдсэн бол манай улсын тамирчин ОУХМ Б.Бямбадорж 3034 лайктай хоёрдугаар байрт бичигдсэн байна. Харин манай тамирчин Ч.Отгонцэцэг 2485 лайктай дөрөвдүгээр байрт бичигджээ. Тэгэхээр улсаа төлөөлөн олимпт оролцож байгаа тамирчдаа хамгийн ихээр дэмжиж байгаа нь манай улс болж байна. Улсынхаа дэмжлэгээр тэргүүн байрт бичигдэж байгаа тамирчдадаа удахгүй медалийн тавцанд зогсохийг ерөөе. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сочид Монголын тамирчид тэргүүлж байна  
Үзсэн: 2221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Atar Bold [27.123.215.xxx] 2014-02-15 08:57
Би 2040 оны олимпийг Монголдоо ¿зэх хувь тавилантай гэж бодож байна,Бид чаддаг ø¿¿ дээ,Îäîîíîîñ ýõëýýä ÎËÈÌÏ -2040 àÿíã ºðí¿¿ëýõ þìñàí. ªâëèéí îëèìïîîñ ìåäàëü ýðò îðîé õýçýý íýãýí öàãò ìåäàëü àâ÷ ë òààðàà.Õàðèí ñààëèà áýëäýõýýð ñàâàà áýëä ãýäýã ø¿¿ äýý. ÑÎ×È-2014 -ä îðîëöîã÷ ò¿ìýíäýý àìæèëò åðººå.
103.10.20.xxx [103.10.20.xxx] 2014-02-13 23:35
за яахав ээ. ямар ч байсан барианд орлоо. гэхдээ 76аас 70 арай л тийм байна даа. цас мөсний бараа ч хараагүй априкийн тамирчдийг гүйцэхгүй л байна шүү дээ. үүнийг холбогдох хүмүүс нь анхаараасай. татвар төлөгч миний таний бид бүгдийн мөнгө урссаар л...................................................!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Бидэнтэй нэгдээрэй