АНУ, Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийх гэж байгаа нь БНАСАУ-ын аюулгүй байдлыг хөндсөн ноцтой өдөөн хатгалга болж байгаа аж. Энэ асуудлаар Женев дэхь НҮБ-ын салбар дахь Хойд Солонгосын албан ёсны төлөөлөгч Так Се Пионг хийсэн байна. Тэрбээр Женев хотноо хийсэн бага хурлынхаа үеэр тус улсын батлан хамгаалах үндэсний комиссоос дэлхий нийтэд хандаж гаргасан уриалга захидлыг танилцуулжээ. Урилгад Хойд Солонгосчууд хоёр Солонгосын харилцааг бэхжүүлж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн гурван санаачилгыг гаргаж байгааг тэмдэглэсэн байна.
Гэвч Хойд солонгосчуудын энэ саналыг Өмнөд хөршийнхөн нь няцааж улмаар өдөөн хатган хамтарсан сургуулилт явуулах гэж байна хэмээн шүүмжилжээ. Мөн цэргийн сургуулилтаа хойшлуулахгүй бол тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийн уулзалтыг цуцлана гэдгийг ч мэдэгдээд байна. Харин АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтыг энэ сарын 28-наас ирэх дөрөвдүгээр сарын 18-ний хооронд зохион байгуулахаар товоо зарлажээ.
| Хойд Солонгос цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцэж байна | ||
| Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.