![](/uploads/201402/news/thumb/0647b9a2c93600ebb792271a88d12dad_x3.jpg)
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор ”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Монголын Хүүхдийн ордны зүүн урд талд байршуулан цахилгааны 2*16000 кВа чадалтай 35 кВ-ын дэд станц, 6кВ-ын хуваарилах байгууламжийн барилга барих зориулалтаар 0,089 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгох захирамж гаргажээ.
Газар эзэмших эрх олгогдсон байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, дээрх газарт баригдах барилга, байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийг хянан батлахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, барилга байгууламжийн угсралт, засварын ажилд хяналт тавьж ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК -д үүрэг болгосон байна.
Нийслэлийн Засаг дарга газар олголоо | ||
Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.