
БНХАУ-ын Ниньбо хотноо эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Ази тивийн хүндийг өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж, 81 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ.
Тодруулбал, огцом өргөлтөөр 93, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн эзэн болов.
Тэмцээн энэ сарын 20-28-ны хооронд болсон бөгөөд үүнд 28 орны 220 гаруй туйванч хүчээ сорьсон байна.
Мөн "Токио-2020" олимпийн наадмын эрхийн оноог олгов.
Монголын шигшээ баг эрэгтэй нэг, эмэгтэй зургаан тамирчин /бүтэн баг/-тай оролцсон билээ.
ОУХМ М.Анхцэцэг хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.