
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Дан.Нямаагийн "Хөх бүрдийн нууранд мөнх тэнгэр тольдоно буюу НУТГИЙН ДУУН", "Хол ойр" нэртэй ном хэвлэгджээ.
Эхний ном нь төрөлх нутгийнх нь уул ус, хүн ардын аж амьдрал, нүүдэлчин ёс заншлын тухай бичил өгүүллэг, зураглал, эсээ, уянгын халил, өгүүлсэн шүлэг, магтуу зэргээс бүрджээ. Мөн "Хонгор нутаг минь сураг" тэргүүтэй сүүлд бичсэн болоод одоо ид дуулгдаж байгаа шинэ дууныхаа шүлгийг багтаажээ.
Харин "Хол ойр” ном нь аян замын тэмдэглэлийнх аж. Тодруулбал Мексик, АНУ, Швед, Македон, БНСУ, Тайван, БНХАУ, дээд Монгол болон эх орноороо аялсан тэмдэглэлээ нэгтгэсэн байна.
Уг номууд нь “Интерном”, “Аз хур”, УИД-ийн “Мажестик” номын дэлгүүрээр зарагдах аж.
Дан.Нямаагийн хоёр ном хэвлэгджээ | ||
Үзсэн: 1359 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.