
Дэлхийн холимог тулааны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын баавгайтай "тулалдаж" буй дүрс бичлэг нийтлэгджээ.
Тус бичлэгийг Хабибын төрсөн нутаг Дагестанд хийсэн байна. “Тулаан”-ы үед баавгай уяатай байжээ.
Нурмагомедов нийгмийн сүлжээн дэх нүүр хуудастаа "Эртний андтайгаа уулзлаа" хэмээн бичсэн байв. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард Ирландын тулаанч Коннор Макгрегортой тулалдсаныхаа дараа шуугиан тарьж, энэ жилийн есдүгээр сар хүртэл тулаан хийх эрхээ хасуулсан билээ.
Нурмагомедов есдүгээр сард октагондаа эргэн ирснийхээ дараа АНУ-ын тулаанч Дастин Порьетэй тулалдах аж.
Америкийн тулаанч Дастин Порье UFC-гийн хөнгөн жинд Макс Холлоуэятэй тулалдаж ялсныхаа дараа ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовыг тулаанд дууджээ.
Хабиб эртний “анд”-тайгаа тулалджээ | ||
Үзсэн: 5745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.