
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 97 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ө.Батзул мөнгөн медаль хүртлээ.
БНХАУ-ын Си Ань хотноо зохион байгуулагдсан тус тэмцээний 97 кг-ийн жингийн алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай барилдаж, 4:7-гоор ялагдсанаар ийнхүү мөнгөн медалийн эзэн болоод байна.
ОУХМ Ө.Батзулын Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн энэхүү амжилт нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль боллоо.
ОУХМ Ө.Батзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.