Шууд Chart

Али Алиевын нэрэмжит тэмцээнд манай улсаас долоон тамирчин хойд хөршийг зорилоо

2019-04-29 12:35:48

Дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн ирэх тавдугаар сарын 1-3-нд ОХУ-ын Каспийск хотод болно.

50 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцохоор өнөөдөр хойд хөршийг зорилоо.

Багийн бүрэлдэхүүнд 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д спортын мастер М.Тэмүүжин, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 92 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар үндэсний шигшээ баг болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор хүч үзнэ.

Тус тэмцээнийг олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн дэнслэх юм.

А.Алиевийн нэрэмжит тэмцээнд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медаль хүртэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Али Алиевын нэрэмжит тэмцээнд манай улсаас долоон тамирчин хойд хөршийг зорилоо  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй