Шууд Chart

Н.Төгсцогтын тулаан ирэх зургадугаар сар хүртэл хойшлогджээ

2019-04-29 13:59:51

Мэргэжлийн боксын IBO (International Boxing Organization) холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа ирэх тавдугаар сард хийхээр товлож байсан ч зургадугаар сард болж хойшлогджээ.

2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анх гарснаасаа хойш “KING TUG” буюу Н.Төгсцогт 11 удаа тулалдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд үүнээс есөд нь өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялсан билээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд WBC холбооны хагас хөнгөн жин буюу 57,2 кг-ийн дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөө хоёр ч холбооны дэлхийн аварга болж байсан Доминиканы боксчин Клаудио Маррерог ялсан төдийгүй, IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон билээ.

Түүнээс хойш түүнийг WBC холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин “Бага” Гэри Рассельтай тулалдана гэсэн хүлээлт үүсээд байсан юм.

Гэвч “Мистер” хочит “Бага” Расселийн өнгөрсөн бямба гарагт болох байсан дэлхийн аваргын цолоо хамгаалах тулаан хойшлогдон ирэх тавдугаар сарын 18-нд Нью Йоркийн Брүүклин дэх “Barclays Center”-т явагдахаар болжээ.

Иймээс Н.Төгсцогтын тулаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Төгсцогтын тулаан ирэх зургадугаар сар хүртэл хойшлогджээ  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй