
Монголын "Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг Европын орнуудаар аялан тоглолт хийхээр бэлтгэж байгаа гэнэ.
Тодруулбал ирэх зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхэлж долдугаар сарын 6-нд өндөрлөх аж.
Харин тоглолтынх нь тасалбар ирэх тавдугаар сарын 3-наас худалдаанд гарах юм байна.
Тэдний “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж, Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долдугаар байрт бичигдсэн түүхэн амжилтын эзэн болсон юм.
“The Hu” хамтлаг одоогоор “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар “Eleven Seven Records” студитай хамтран ажиллаж байна.
Тус хамтлагийн продюсероор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог ажиллаж байгаа бөгөөд тус хамтлагт Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй юм.
“The Hu” хамтлаг Европын орнуудаар аялан тоглолт хийнэ | ||
Үзсэн: 1341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.