Иракийн аюулгүй байдал эмзэг байгаатай холбоотойгоор тус улсын олон иргэн ирэх дөрөвдүгээр сард болох парламентын сонгуульдаа оролцохгүй хэмээн төлөвлөөд байна. Засгийн газраас нийт 21.5 сая иргэн сонгогчийн цахим картыг өнгөрсөн сараас эхлэн тараагаад байгаа ч тэдгээрийн 10 хүрэхгүй хувь нь л сонгогчийн бүртгэлээ хийлгээд байгаа юм байна. Мөн хүмүүс халдлага дайралтуудаас болж саналаа өгөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байгаа аж.
Он гарснаас хойш Иракт нийтдээ 900 гаруй хүн хүчирхийлэл халдлагын улмаас амиа алдаад байгаа юм. Харин Иракийн бүрэн эрхт зөвлөлийнхөн цагдаагийнхантай хамтран сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна гэж мэдэгдээд байна.
| Иракийн аюулгүй байдал эмзэг байна | ||
| Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.