Шууд Chart

Наймдугаар Богд Жавзандамба хутагтын ховор нандин цуглуулгаар үзэсгэлэн гаргана

2019-04-30 09:59:47

ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож буй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс даяар тэмдэглэх ажлын хүрээнд “Монгол Улсын хаан наймдугаар Богд Жавзандамба хутагт” хэмээх үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 1-ний 11:40 цагт Монголын Үндэсний музейд нээлтээ хийх гэж байна.

Уг үзэсгэлэнд хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүдээс гадна гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор 60 гаруй үзмэрийг дээжлэн тавих аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Наймдугаар Богд Жавзандамба хутагтын ховор нандин цуглуулгаар үзэсгэлэн гаргана  
Үзсэн: 1453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Anhaar [127.0.0.xxx] 2019-04-30 18:57
Bogdiin Nogoon Ordniig toos sharaanoos ni salgaj Sergeen zaswarlahad hun bur negden orolzoj Gadniihand uzuuldeg ganz Orodon muzegee Saihan bolgoh estoi shuu. Ene 150 jiliin oigoor uuniig l hiij duusgah estoi !
Зочин [127.0.0.xxx] 2019-04-30 17:58
Завгүй өдөр байна.Хэд хоног үргэлжлэх юм бол?

Бидэнтэй нэгдээрэй