![](/uploads/201402/news/thumb/4b89a07ee067f10b512104c8df851a01_x3.jpg)
Манай улсад шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын дарга Э.Бат-Үүл нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж автотехникийн шалган бүртгэх товчоод болон мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлээд тушаал гаргасан. Үүний дагуу автотехникийн шалган бүртгэх товчоод дээр цагдаагийн алба хаагч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид 24 цагаар хяналт шалгалт явуулж байгаас гадна Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт 24 цагаар хяналт шалгалтын цэг, баталгаат бус замууд дээр хяналтын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа аж.
Нийслэлийн онцгой комиссын мэдээлснээр өнгөрсөн мягмар гарагийн байдлаар Багануур, Багахангай, Баянзүрх, Эмээлт, Баруун туруун, Яармагийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 24 цагийн хяналт шалгалт хэрэгжүүлж 106 тээврийн хэрэгсэл, 320 зорчигчийн ачаа тээшинд үзлэг хийж хөдөө орон орон нутгаас хот руу болон дамжин өнгөрч буй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг шалгасан байна. Энэ хугацаанд адууны мах 15.95 тн, үхрийн мах 8.2 тн, хонины мах 13.02 тн, ямааны мах 3.53 тн, цагаан идээ хоёр тн, хивэг 200 шуудай , үхрийн шир 503 ширхэг, адууны шир 400 ширхэг, ямааны арьс 9521 ширхэг, хэрэглэгээний мод 408 м3 , тугал 11 толгой, адуу 30 толгой / Дорнод, Хэнтий аймгаас Архангай, Баянхонгор луу / явж байгаа мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг шалган нэвтрүүлжээ.
Товчоодын шалгалтыг эрчимжүүлж байна | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.