Японы шинэ эзэн хаан ёслол үйлдлээ. Эзэн хааны тамга тэмдэг уламжлуулан авах ёслол нь их эртний түүхтэй ажээ.
Сэлэм, бамбай, загсан хэлбэртэй нүхтэй үнэтэй чулуу ордог ба энэ нь улс орноо өвчин зовлонгүй ,амгалан тайванг хамгаалахыг илэрхийлдэг.
Шинээр эзэн хаанд өргөмжлөгдөж буй Нарухито ард түмэндээ хандаж хэлэхдээ: Үндсэн хуулиа чандлан баримталж,япон улсын ,ард иргэдийн бэлэг тэмдэг болох эзэн хааны үүрэгт ажлаа нэр төртэй хэрэгжүүлэхээ амлаж байна.Ард түмнийхээ сайн сайхны төлөө,улс орныхоо хөгжлийн төлөө,дэлхий дахины энх тайвны төлөө хичээн зүтгэх болно ... хэмээн анх удаа ард түмэндээ зарлан тунхаглалаа.




| Японы шинэ эзэн хаан ёслол үйлдлээ | ||
| Үзсэн: 802 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.