Шууд Chart

Цэцэрлэг-сургуулийн 16 цогцолбор барина

2014-02-13 14:29:39

Энэ онд 2013 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусгасны дагуу БЗД-ийн 19, 22, 23, 27 дугаар хороо,  СХД-ийн  11, 24 дүгээр хороо,  тус дүүргийн 170 дугаар цэцэрлэгийн хашаанд, СБД-ийн 17,  9 дүгээр хороо,  ХУД-ийн 10, 14, 15  дугаар хороо, БГД-ийн 22 дугаар хороо, ЧД-ийн 12, 16, 17 дугаар хороонд нийт 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолборыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барихаар болжээ.

Цогцолборын барилга нь нэг загвартай байх бөгөөд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 сурагчтай бага сургууль барихаар зураг төслийг боловсруулжээ. Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээ иргэд, сурагчдад ойртож, гэрээсээ  500 метрийн радиус дотор  хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болох аж. Төлөвлөж байгаагаар бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барилга нь хоёр хаалгатай, урд талаар гол орцтой,  хойд талаараа ажилчдын болон онцгой байдлын орцтой байх юм байна. Мөн хүүхдийн амрах, хичээллэх бүх өрөөнүүд нар үзэх боломжтой төдийгүй, сургалт хүмүүжлийн барилгын норм дүрмийг мөрдлөг болгон зураг төслийг боловсруулсан байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Цэцэрлэг-сургуулийн 16 цогцолбор барина  
Үзсэн: 1558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй