![](/uploads/201402/news/thumb/dbc8bda3a6a6cca97a891fa209e2e2ed_x3.jpg)
Өнөөдрийн "Ерөнхий сайдын 30 минут"-ын уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт төвлөрч ажилласан асуудлуудаа танилцууллаа: Түүний хэлснээр
1. Газар тариалангийн бодлогыг шинэчлэх
2. Экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх
3. Утаатай тэмцэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргах зэрэг ажлууд дээр илүү анхаарч ажиллажээ.
Тэрээр мөн өнгөрсөн онд манай улс 18 сая тонн нүүрс экспортлосон бол энэ жил бараг хоёр дахин нэмж, 34 сая тоннд хүргэхээр зорьж байгаа талаар дурдаад Шинэчлэлийн Засгийн газраас зарласан үйлдвэржилтийн төслийн урьдчилсан шалгаруулалт Хөгжлийн банкин дээр хийгдэж байгаа, ирэх долоо хоногт эхний шатны дүнг танилцуулна гэдгийг хэллээ. Мөн төрийн бодлогын дэмжлэгээр зах зээлд хямд үнийн жишиг тогтоож буй Буянт-Ухаа орон сууцны хороололд иргэдээс захиалга авах журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг онцоллоо.
Нефть импортлогчид шатахууны жижиглэн худалдааны үнээ өчигдрөөс эхлэн 90 хүртэл төгрөгөөр нэмсэн тухай сэтгүүлчдийн асуултад “Үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд шатахууны үнэ өнгөрсөн жил өсөөгүй. Харин ч 50 төгрөгөөр буурсан. Өнөөдрийн хувьд үнэ бага зэрэг хөдлөхийг Засгийн газраас хянахгүй байгаа. Харин 90 төгрөгөөр нэмэгдэх үндэслэл байхгүй. Энэ талаар тодруулна” гэлээ.
Ерөнхий сайд бензиний үнийн өсөлтийг судална | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.