Шууд Chart

Капитал банкны эзэн Б.Ариунболдыг цагдан хорьжээ

2019-05-02 09:12:59

Капитал банкны эзэн, “Бишрэлт” группийн ерөнхийлөгч Б.Ариунболдыг өчигдөр орой баривчилж, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.

“Капитал” банк нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-ийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум зэрэг мөнгийг салхинд хийсгэж, ихээхэн хэмжээний хохирол учруулаад байгаа юм.

Харин харилцагчид болон хадгаламж эзэмшигчдийн хохирлын хэмжээг эцэслэн гаргаагүй юм байна.

Тэрчлэн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк болон бусад салбар компаниуд аль хэдийнэ эрсдэлтэй нөхцөлд орчихоод байсан гэдгийг холбогдох эх сурвалжаас өглөө.

Дээрх олон тэрбумыг үгүй хийлцсэн нөхөд өнөөгийн төрийн эрх баригчид тул Б.Ундармаагийн өмнөөс хэн нэгнийг золигт гаргасан болоод хэрэг замхарна гэх шуум мөн саарал ордноор хүчтэй тархаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Капитал банкны эзэн Б.Ариунболдыг цагдан хорьжээ  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй