Шууд Chart

“Холливууд Монголд” кино наадам ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ

2019-05-02 09:45:42

“Холливууд Монголд” олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадмын нээлтийн арга хэмжээ өчигдөр Улаанбаатарт эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй наадмын нээлт “Корпорэйт Конвеншн” төвд болсон бөгөөд Холливүүдээс ирсэн 16 зочин оролцсон юм.

Энэ удаагийн зочид дунд “X Men” киноны өнгө хувиргаргч Йохем Зелл, Оскарын шагналт дууны найруулагч Грег Рассел, креатив продюсер Брайс Нильсон болон “Happy Death Day” киноны зураач Сэсэ Дестефано нарын кино, дэлгэцийн алдартнууд хүрэлцэн ирсэн билээ.

“Холливүүд Монголд” төслийг санаачлагч, жүжигчин, “Miss World 2016” шилдэг 11 оролцогчийн нэг А.Баярцэцэг нээлтийн арга хэмжээг нээж үг хэлсэн юм.

“Холливууд Монголд” олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадам өнөөдөр уран бүтээлчдийн тусгай сургалтуудаар үргэжлэн явагдана. Өнөөдрийн арга хэмжээнүүд Шангри-Ла зочид буудлын “Өргөө IMAX” кино теарт болох бөгөөд кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema Awards 2019” арга хэмжээ болж, шилдгүүдээ тодруулна.

“Холливууд Монголд” олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадам тавдугаар сарын 4-ийг хүртэл тусгай хөтөлбөрүүдийн дагуу явагдана.

Тус наадамд

  • Холливүүдийн жүжигчин Руди Янгблад, Клаудиа Ким, Витаяа Пансрингарм,
  • найруулагч Дэвид Петрарка, Ллойд Кауфман,
  • кино хуульч Патришиа Свинни Кауфман
  • продюсер Тим Коддингтон,
  • креатив продюсер Брайс Нильсен
  • кастинг директор Попинг Аувеун
  • кино шүүмжлэгч Карло Антонио Жентил,
  • арт директор Сэсэ Дестефано,
  • АНУ-ын зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс ван Оострум,
  • зохиолч Мэтью Уайт,
  • зураглаач Ваня Чернюл
  • жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак
  • өнгө хувиргагч Йохим Зелл гээд салбар салбартаа мэргэшсэн 16 уран бүтээлч оролцож байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Холливууд Монголд” кино наадам ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй