Шууд Chart

Сочигийн олимпийн хамгаалалтад Кубаны казакууд нэгджээ

2014-02-13 15:58:39

Сочигийн олимпийн аюулгүй байдал олон улсын шинжээчид дэлхийн хамгийн аюулгүй хот гэж тодорхойлж байна. Сочигийн олимпийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудал хүн төрөлхтний их наадам эхлэхээс өмнө л анхаарлын төвд байсан. Зохион байгуулагчдын хувьд аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л арга хэмжээг авсан.

Тусгай бүс байгуулахаас эхлээд нисгэгчгүй онгоц, хурдны усан онгоц, тусгай ажилтнууд, цэрэг цагдаагийнхныг их хүчээр дайчилж байгаа билээ.

Мөн олимпийн хотын аюулгүй байдлыг хангах ажилд Кубаны казакууд ч хүчин зүтгэж байна. Уламжлалт хонины арьсан малгай, савхин гутал, тусгай дүрэмт хувцас бүхий казакуудын арми наадмын эхний өдрөөс эхлэн харуул хамгаалалтад гараад байгаа нь олны сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. Кубаны казакуудын нийгэмлэгийн тэргүүний ярьснаар Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангахын тулд 500 гаруй хүн цагдаагийнхантай хамтран ажиллаж байна. Тэд өдөрт 12 цагаар харуул хамгаалалтад гарч байгаа юм байна. Өвлийн олимпийн наадам бол Оросын Засгийн газрын хувьд тус улсын орчин үеийн нүүр царайг дэлхий нийтэд харуулах нэр хүндтэй томоохон төсөл.
 
 Оросын Засгийн газар олимпийн наадмын аюулгүй байдлыг хангах ажилд л гэхэд гурван триллион ам.доллар зарцуулжээ. Улс орон даяар 40 мянган цагдаагийн ажилтныг дайчлаад байгаа юм. Харин казакуудын хувьд цагдаагийнхнаас ялгаатай нь ямар ч зэвсэггүйгээр хамгаалалтад гарч байгаа юм. Тэд гудамж талбай, тээврийн сүлжээ, хотын төвийн томоохон худалдааны төвүүдэд голчлон харуул хамгаалалтад гарч байна. Үүний хажуугаар тэд казакуудын түүх соёл, уламжлалыг олон улсад сурталчлах боломжийг алдалгүй зочид төлөөлөгчдийг угтан авах жижигхэн кафе ч ажиллуулж байгаа юм байна.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сочигийн олимпийн хамгаалалтад Кубаны казакууд нэгджээ   
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй