Шууд Chart

МҮОНРТ Жендерийн үндэсний хороотой хамтран ажиллана

2019-05-02 16:02:59

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр нар өнөөдөр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үүний зорилго нь Монгол Улсын жендерийн эрх тэгж байдлыг хангах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Жендерийн эрх тэгж байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг эх орон даяар сурталчлах, таниулах, тус хуулийн хэрэгжилтэнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байна.

Энэ үеэр дараах эрхмүүдийн сэтгэгдлийг сонссон юм.

Л.Нинжжамц: Жендер гэдэг ойлголт нь эмэгтэйчүүдийг сонгуульд эсвэл албан тушаалд нэр дэвшүүлдэг асуудал биш

МҮОНРТ-ийн ерөнхий захирал.

Монгол Улсын засгийн газрын дэргэдэх жендерийн үндэсний хороотой өнөөдөр МҮОНРТ хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тэгэхээр бид ирэх жилүүдэд жендер гэдэг ойлголтыг олон нийтэд хүргэх. Мөн дээрх хороонд тогтмол 14 хоногт 20 минутын цаг гаргах, өдөр тутам улс орны хэмжээнд явагдаж байгаа мэдээ, мэдээлэлийг тусгай, шуурхай сурвалжлагаар хүргэнэ.

Цаашид олон арван нэвтрүүлгийг хийснээрээ танин мэдэхүйн болон боловсролын чанартай нэвтрүүлгийг үзэгчдэдээ хүргэхээр зорьж байна.

Ер нь бид нар жендер гэж ярихаар сонгууль дөхөхөөр эмэгтэй хүмүүсийг албан тушаалд болон сонгуульд нэр дэвшүүл гэж ярьдаг. Гэвч эрэгтэйчүүд, хүүхдүүдийн харилцааны тооны тухай ерөөсөө дурддаггүй. Тэгэхээр жендер гэдэг ойлголт нь эмэгтэй хүмүүсийн асуудал эсвэл сонгуульд болон албан тушаалд нэр дэвшигчдийн асуудал биш гэдгийг үзэгчдэдээ үзүүлэх юм.   

Т.Энхбаяр: МҮОНРТ-тэй санамж бичигт гарын үсэг зурж, өөрсдийн тусгай цагтай болох түүхэн ажил эхлүүлж байна

Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга

Монгол Улс жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. Уг хуулинд олон нийтэд жендерийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх. Энэ хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг салбарууд, орон нутагт хөгжлийн үзэл баримтлал нэвтрүүлэх гэсэн заалтууд байдаг. Гэхдээ зөвхөн жендерийн хуулиар төрийн байгууллагууд үүрэг хүлээхгүй. Харин төрийн бус болон олон нийтийн, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хамрагддаг. Өнөөдөр манай улс төрийн байгууллагын төвшинд салбаруудад жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхээс гадна аж ахуйн нэгж байгууллагын бодлого үйл ажиллагаа жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, ажлын байрыг жендерийн мэдрэмжтэй болгох гэсэн асуудлыг үндэсний хэмжээнд өрнүүлж байна. Энэ хүрээнд ажлын байрыг жендерийн мэдрэмжтэй бодлогыг үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч эздийн холбоо Монгол Улсын Засгийн газрар, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам хамтран энэ бодлогыг боловсруулж, турших байдлаар явж байна. Энэ оны жендерийн үндэсний хорооны хурлаар 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ жил ахиц дэвшилттэй байгаа нэг зүйл бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх жендерийн үндэсний хорооны ажлын бие даасан байдлыг хадгалах, шууд удирдлага дор ажлуулах шийдвэрийг гаргахаас гадна хорооны үйл ажиллагаа зардал болоод үндэсний их хөтөлбөр хэрэгжүүлэх зардлыг манай улс анх удаа улсын төсвөөс баталсан. Тэгэхээр энэ ажил цаашид Монгол Улсад жендерийн эрх тэгш байдлыг хангах төдийгүй олон улсад ахиц дэвшил, гэрээ конвецийн зөвлөмжийг хэрэгжүүлсэн үйл явдал болсон. 2019 онд бид нийтдээ дөрвөн салбарын жендерийн бодлого долоон аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн өнөөдөр МҮОНРТ-тэй санамж бичигт гарын үсэг зурж, өөрсдийн тусгай цагтай болох түүхэн ажил эхлүүлж байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ Жендерийн үндэсний хороотой хамтран ажиллана   
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй