![](/uploads/201402/news/thumb/eb4efd2882d7ba769d0deeb468c278d0_x3.jpg)
Монголын Залуучуудын Холбооноос өнөөдөр ирэх сард зохион байгуулах “Бүтээн байгуулагч залуус” спорт өдөрлөгийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэхүү өдөрлөгийг МЗХ-ны дэргэдэх “Авто замчин залуучуудын холбоо”, “МЗХ-ны “Залуучуудын спортын хороо” хамтран зохион байгуулж байгаа аж. “Спирт үү, Спорт уу” аяны хүрээнд явагдаж буй уг өдөрлөг нь бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа залуусыг урамшуулан сурталчлах, тэднийг танилцуулан нөхөрлүүлэх, уялдаа холбоог нь сайжруулах, спортлог байж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд уриалах зорилготой ажээ.
Хэвлэлийн хурлын үеэр зохион байгуулагчдын зүгээс Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамны салбаруудаас төрийн болон, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдээс багаа бүрдүүлж оролцохыг хүссэн албан бичгийг хүргүүлсэн талаараа хэллээ.
Спорт өдөрлөг сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, дартс гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд оролцох баг тамирчдын мэдүүлгийг маягтын дагуу эмэгтэй, эрэгтэй тус тусад нь хоёрдугаар сарын 28-ныг хүртэл МЗХ-ны 413 тоотод бичгээр хүлээн авах юм байна. Спортын өдөрлөгт оролцох баг тамирчдын техникийн зөвлөгөөн ирэх гуравдугаар сарын гуравны өдрийн 18:00 цагт болох бол тэмцээн ирэх гуравдугаар сарын 4-5-нд зохион байгуулагдах ажээ.
“Бүтээн байгуулагч залуус” спорт өдөрлөг болно | ||
Үзсэн: 1861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.