Шууд Chart

Э.Бат-Үүл "Microsoft"-ийн төлөөлөгчтэй уулзлаа

2014-02-13 16:20:02

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр "Microsoft Dynamics"-ийн орон нутгийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар тус корпорацийн олон улсад нэвтрүүлсэн мэдээллийн технологийн туршлагыг Улаанбаатар хотод хэрэгжүүлж, хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Ерөнхийлөгийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээс гадна шинээр барих хорооллуудад цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдаад ийм цахим үйлчилгээг манай улсад анх удаа нэвтрүүлж байгаа учраас мэргэшсэн орны дэмжлэг хэрэгтэй. Тиймээс олон улсад нэр хүндтэй "Microsoft" корпорацитай хамтарч ажиллах боломж олдсонд үнэхээр таатай байгаа талаараа хэллээ.
Харин "Microsoft Dynamics"-ийн орон нутгийн менежер Пилар Торрес, “Орчин цагт дэлхийн улс орнуудын хөгжлийг мэдээллийн технологийн дэвшлээр нь тодорхойлдог болсон. Бид та бүхэнтэй хамтран ажиллаж, дэлхий дахинд нэвтрүүлж байгаа туршлагаасаа хуваалцах болно” гэжээ.
Уулзалтын төгсгөлд "Microsoft Dynamics"-ийн орон нутгийн төлөөлөгчид “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хэсэгтэй тусгайлан уулзаж, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай төлөвлөгөө гаргахаар болжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Э.Бат-Үүл "Microsoft"-ийн төлөөлөгчтэй уулзлаа  
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй