Шууд Chart

Фантастик” продакшныхан шилдгээр шалгарч, 100 сая төгрөгийн эзэд боллоо

2019-05-03 09:56:45

Кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema awards-2019” ёслолын ажиллагаа өчигдөр орой Шангри-Ла зочид буудалд болж, “Фантастик” продакшны “Байтаг богд” уран сайхны кино 100 сая төгрөгийн шагнал хүртлээ.

“Өргөө” кино театрын 10 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан уг ёслолын ажиллагаанд “Холливуд Монголд” анхдугаар наадмын хүндэт зочноор уригдсан Холливудын 16 уран бүтээлч оролцож, Монголын уран бүтээлчдэд шагнал гардуулсан юм.

Кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах ёслолд 2017, 2018 онд Монголын кино театруудын дэлгэцнээ гарч байсан хамгийн их үзэлттэй 30 уран бүтээлээс шилдгийн  шилдэг 10 бүтээл 10 номинацид нэр дэвшин өрсөлдсөн юм.

Үүнд “Маш нууц-2 Байтаг богд”, “Зүрхний хилэн”, “Солиот эх”, “Сайн аав”, “Амьдралоги”, “Амьдрал”, “Приусын босс”, “Нинжин сэтгэл”, “Миний нууц”, “Говийн домог”, “Ээжийн дайсан-2”, “Гурван найз эргэж ирсэн нь”, “Bad angel”, “Single ladys 3”, “Mongolian connecion” зэрэг 10 дэлгэцийн бүтээл өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Шилдэг уран бүтээл

“Фантастик” продакшны “Байтаг Богд” уран сайхны кино

Шилдэг эмэгтэй гол дүр

МУГЖ И.Одончимэг “Солиот эх” киноны Номоогийн дүрээр

Шилдэг эрэгтэй гол дүр

“Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат

Шилдэг найруулагч

“Фантастик” продакшны найруулагч Б.Тамир

Шилдэг зураглаач

“Фантастик” продакшны зураглаач Г.Гүенбаатар

Шилдэг дүр хувиргалт

“Солиот эх” уран сайхны кино нүүр хувиргагч Ц.Дэлгэр

Шилдэг хөгжмийн зохиолч

“Амьдралоги” уран сайхны кино, хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших

Шилдэг зохиол

“UBS” телевизийн “Говийн домог” уран сайхны киноны зохиолч С.Сумъяа

Шилдэг продюсер

Жүжигчин, продюсер Б.Амарсайхан

Нийтэлсэн: У.Баярсайхан

Фантастик” продакшныхан шилдгээр шалгарч, 100 сая төгрөгийн эзэд боллоо  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй