Шууд Chart

Олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдад шагнал гардуулж баяр хүргэлээ

2019-05-03 12:46:26

Говь-Алтай аймгийн боловсрол, соёл, урлагийн газраас улсын төрөлжсөн олимпиадын хоёрын давааг 14 судлагдахууны 62 төрлөөр зохион байгуулж тус олимпиадад 988 сурагч, 644 багш оролцлоо.

Техник технологийн гурвын давааны олимпиадад оролцсон багш нараас Есөнбулаг сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн багш Энхбаатар улсын уралдаанд түрүүлж, ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Хишигбаяр гуравдугаар байр, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн сурагч Анударь тавдугаар байр, биологийн улсын олимпиадад гуравдугаар сургуулийн багш Тунгалаг тусгай байр эзэллээ.

Улсын төрөлжсөн олимпиадын шагналыг УИХ-ын гишүүн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ивээн тэтгэж сурагчийн 30 төрөл, багшийн 14 төрлийн олимпиадын эхний гурван байранд шалгарсан 90 сурагч,  43 багшийг нийт долоон сая төгрөгөөр ивээн тэтгэж, шагналыг нь гардуулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдад шагнал гардуулж баяр хүргэлээ  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй