Шууд Chart

Автобусанд өндөр хурдны WIFI сүлжээг ашиглах боломжтой болжээ

2019-05-03 15:51:31

БНСУ-д тавдугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэр болох автобусанд өндөр хурдны WIFI сүлжээг ашиглах боломжтой боллоо. Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаа одоогийн байдлаар 4200 ширхэг автобусанд WIFI сүлжээг суулгаад байгаа бөгөөд иргэд хөдөлгөөнд оролцох явцдаа өндөр хурдтай интернэтийг үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгож байгаа юм.

4200 ширхэг автобусанд WIFI суулгахад нийт 7.7 тэрбум вон зарцуулагдсан байна. Цаашид оны сүүлч гэхэд нийт 24000 автобусанд WIFI сүлжээг суулгах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд нийт 37.8 тэрбум воныг төсөвлөөд байгаа юм.

Хэрвээ та автобусанд WIFI сүлжээнд холбогдохоор бол "PublcWifi@Bus_Free_○○○○"-д нэвтрэхэд л хангалттай бөгөөд “○○○○“ гэдэг нь зорчиж буй автобусны чиглэлийн дугаар юм.  

Э.Ижилболд


Автобусанд өндөр хурдны WIFI сүлжээг ашиглах боломжтой болжээ   
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй