Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар “..хууль бус ан агнуурт тавих хяналтыг сайжруулах” үүрэг даалгаврыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгасны даагуу хууль бус ан агнууртай тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэх, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Тодруулбал:
Тухайн хяналт шалгалтад 2026 оны 1 дүгээр улиралд нийт 700 орчим иргэн, хуулийн этгээдийг хамруулсан.
Хууль бус ан агнууртай холбоотой ниййт 165 удаагийн зөрчлийг илрүүлсэн.
Дээрх зөрчлүүдийн улмаас 25 зүйлийн 669 бодгаль амьтан хууль бусаар агнасныг тогтоосон.
Үүнд: Ойн зэрлэг гахай-10, Цагаан зээр-1, Шилүүс-1, Мануул-1, Нохой зээх-1, Өмхий хүрнэ-1, Чоно-18, Хярс-2, Үнэг-4, Туулай-1, Бугын эвэр-1, Ятуу-5, Эрээн хавиргат хахилаг-3, Шар шувуу-2, Ахууна-1, Шивэр хадран загас-91, Цурхай-15, Сугас-16, Мөнгөлөг цагаан загас-14, бусад загас 175 бодгалийг хууль бусаар агнаж, тэдгээрийн эд эрхтэнг худалдах, худалдан авах, тээвэрлэх зөрчлүүд үйлдэгдсэн байна.
Жич: Ховор зүйлийн амьтантай холбоотой гэмт хэргийг харъяаллын дагуу Цагдаагийн байгууллага шалгадаг тул тухайн амьтадтай холбоотой мэдээлэл ороогүй болно.
Зөрчил үйлдсэн 165 хүнд нийт 48000.0 /дөчин найман сая/ төгрөгийн торгууль, 204184.6 /хоёр зуун дөрвөн сая, нэг зуун наян дөрвөн мянга, зургаан зуу/ төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан.
Сүүлийн 3 жилийн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд хууль бус ан агнууртай холбогдох зөрчил дутагдлын тоо буурахгүй байна.
Тиймээс:
-Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хуулийн хүрээнд зөвшөөрөл авч ан агнуур хийж хэвших,
-Амьтны тухай хуулиар тогтоосон хориглосон хугацааг мөрдөж, амьтны үржлийн үе буюу хаврын улиралд загас барихгүй, ан агнуур хийхгүй байх,
-Бусдаас ан амьтны гаралттай зүйл худалдан авахдаа гарал үүслийн тодорхойлолтыг шаардаж, авдаг байх,
-Иргэний журамт үүргээ биелүүлж, ан амьтны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох төрийн байгууллагад мэдээлэл өгөх,
-Үр хүүхдүүддээ байгаль, зэрлэг амьтдыг хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлж, үлгэрлэн хүмүүжүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зөвлөжээ.


| Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна | ||
| Үзсэн: 135 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.