Шууд Chart

Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ

2026-04-16 16:21:45

Монгол Улсаас БНЭУ руу коксжих нүүрс нийлүүлэх боломжийг судлах, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу Монгол Улс дахь Энэтхэг Улсын Элчин сайдын яамны Улс төр, худалдаа хариуцсан Хоёрдугаар нарийн бичгийн дарга Сүкбир болон БНЭУ-ын Steel Authority of India limited (SAIL) компанийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн SAIL компани худалдан авах сонирхлоо илэрхийлж, Тавантолгойн нүүрсний дээжийг туршиж үзэх хүсэлт тавилаа.

Туршилт амжилттай болсон тохиолдолд борлуулалтын шинэ гарц нээх бүрэн боломж байгааг илэрхийллээ.

БНЭУ нь гангийн үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд SAIL компани нь ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг төрийн өмчит компани юм.

Тус компани жилдээ 17 сая тонн коксжих нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладаг.

Үүний 85 хувийг АНУ, Австрали, Индонез зэрэг улсаас импортолдог байна гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээллээ.   


Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй