Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

2026-04-17 15:17:55

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 

Хүчтэй салхи:  Ховд, Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

18-ны өдөр:

Хүчтэй салхи: Ховд, Увс, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Шороон шуурга: Төв болон Дундговийн баруун хэсгээр шороон шуурга шуурна.

Цасан шуурга: Увсын зүүн, Завхан, Өвөрхангайн хойд, Архангай, Булганы өмнөд, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг, Төв, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

18-19-нд шилжих шөнө:

Хүчтэй салхи, шороон шуурга: Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв болон Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Цасан шуурга: Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр нутгаар цасан шуурга шуурна.

19-ний өдөр:

Хүчтэй салхи: Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Цасан шуурга: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурч, ихэнх нутгаар 10-20 хэмаар эрс хүйтэрч, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, зам, даваа гүвээ цасан болон шороон шуурганд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. 

2026 оны 04-р сарын 17-ны 20 цагаас 04-р сарын 18-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, өдөртөө говийн бүс нутгаар секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор 5-10 хэм хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, говийн бүс нутгийн зүүн хойд хэсэг, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо, нойтон цас , цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ.


2026 оны 04-р сарын 19-нөөс 2026 оны 04-р сарын 23-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв 

Дөрөвдүгээр сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр давж ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурна. 20-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч 20-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна. 


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан   
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй