2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар:
- Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
- Их хуурайшилттай: Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх нутаг, Завханы өмнөд, Увс, Төв аймгийн баруун, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Дорнодын хойд хэсэг, Хөвсгөл, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилт их байна.
- Дунд зэргийн хуурайшилттай: Завханы хойд, Төв аймгийн зүүн, Дорнодын өмнөд, Төв аймгийн зүүн хэсэг, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

| Ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна | ||
| Үзсэн: 193 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.