"Тэрбум мод" сан ОБЕГ-тай хамтран олон нийтэд экологийн боловсрол олгох, ойн санг хамгаалах, нөхөн сэргээхэд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн нар гарын үсэг зурсан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд орон нутаг руу чиглэсэн ойжуулалтын ажил, хүүхэд залууст мод тарихын ач холбогдол, ой хээрийн гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлж, ойн санг хамгаалах зөв дадалд сургах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах нь эрсдэлийг бууруулдаг онцлогтой юм.
Үүнээс гадна банк, санхүүгийн боловсролыг Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнд олгоход дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах нь учрах эрсдэлийг бууруулдаг | ||
| Үзсэн: 119 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.