Шууд Chart

МҮОНРТ эрэн сурвалжлах нэвтрүүлгийн бие даасан редакцитай боллоо

2019-05-03 17:37:39

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МҮОНРТ-ийн эрэн сурвалжлах нэвтрүүлгийн бие даасан редакцийг албан ёсоор байгуулж, нээлтээ хийлээ.  

Тус байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид өмнө нь эрэн сурвалжлах чиглэлийн нэвтрүүлэг хийж байсан арвин туршлагатай. Тухайлбал, МҮОНР 1990 оноос хойш “Захидал аваад замд гарлаа”, “Эдийн засаг шидийн хөшиг” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж байв. Харин 2010 оноос эхлэн өнөөг хүртэл “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийг тогтмол бэлтгэн явуулж буй.

Гэхдээ өмнө нь МҮОНТ-ийн сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Го.Бадарч “Хар цагаан” нэвтрүүлэг хийж байсан бол сэтгүүлч Д.Бямбацэцэг, С.Тунгалаг, Б.Ариунцэцэг нар эрэн сурвалжилсэн асуудал хөндсөн “Үл үзэгдэх нийгэм”, “Эх сурвалж” “Халуун сэдэв” зэрэг нэвтрүүлэг бэлтгэж ирсэн юм.

Гэсэн хэдий ч өнөөг хүртэл эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэдэг бие даасан редакцгүй байсан тул өнөөдөр МҮОНРТ эрэн сурвалжлах нэвтрүүлгийн редакц байгуулж, багийн гишүүдээ албан ёсоор танилцууллаа.











Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ эрэн сурвалжлах нэвтрүүлгийн бие даасан редакцитай боллоо  
Үзсэн: 1988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй