Шууд Chart

Дуурийн дуучин Э.Анхбаярыг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо

2019-05-05 11:13:48

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Энхболдын Анхбаярт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг энэ сарын 3-ны өдөр гардуулан өгөв.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын  гоцлол дуучин Э.Анхбаяр нь 2018 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд тэргүүн байр, 2017 онд Австрийн нэрт дуурийн дуулаач Отто Эдельманы нэрэмжит олон улсын дуурийн дулаачдын уралдаанд 40 орны 230 дуучнаас II байр, 2017 онд Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Елена Обрасцовагийн нэрэмжит дуурийн дуулаачдын дэлхийн аврага шалгаруулах тэмцээний дэд байр эзэлж байсан.

Э.Анхбаяр нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах,  хөгжүүлэх чиглэлээр ажиллана.


Дуурийн дуучин Э.Анхбаярыг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо  
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй