
"Яг түүн шиг" шоуны дөрөвдүгээр улирлын эхний дугаар өчигдөр “Боловсрол суваг” телевизээр гарч, ялагчаар дуучин Б.Амархүү шалгарлаа. Мөн дөрвөн сая төгрөг гардсан юм.
Энэ удаагийн шоу өмнөх улиралд оролцож байсан шилдэг оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог юм. Тэр утгаараа эхний дугаарт шилдгүүд өөрсдийн өмнө нь хувирч байсан шилдэг оддын дүрээрээ эргэн ирэв.
Мөн “Яг түүн шиг” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ч өөрчлөлт орж, жүжигчин О.Энхтуул, “Чингис хаан" хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан нар энэ улирлын шүүгчээр ажиллах юм. Мэдээж шоуны “явдаг Википедиа” хочит Г.Ганхүү шүүгчээр ажиллаж байгаа ажээ.
Эхний удаагийн дугаарт дуучин Б.Нацагдорж дуучин Beyonce, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү “Никитон” хамтлагийн Б.Батчулуун, дуучин П.Баярцэнгэл Bruno Mars, загвар өмсөгч С.Сарнай Lana Del Rey, "Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа LP, дуучин Б.Маралжингоо Amy Winehouse, дуучин Б.Халиун С.Сэрчмаа, дуучин Б.Амархүү Justin Timberlake-ын дүрд хувирлаа.








Дуучин Б.Амархүү анхны ялагчаар тодорлоо | ||
Үзсэн: 1680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.