
2019 оны 05 дугаар сарын 06-аас 16-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр ОУ-ын Ротари байгууллагын 3080 дугаар дүүргийн Чиндигар болон 3450 дугаар дүүргийн Туул Ротари клубүүд хамтарсан Олон улсын Ротари сангийн санхүүжилттэй “Глобал Грант # 1982181” төслийг хэрэгжүүлэхээр БНЭУ-аас эмнэлгийн тусламжийн мэргэжлийн баг хүрэлцэн ирж, ажиллаж эхэллээ.
Олон улсын Ротари сангийн санхүүжилттэй энэхүү Глобал Грант төслийн хүрээнд Энэтхэг улсын өндөр зэрэглэлийн мэргэшсэн эмч нар тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс засал, нүдний мэс засал, мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээний чиглэлүүдийн мэргэжлийн багтай хамтран ажлын байрны мэс засал дадлага сургалт, үзлэг оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар танхимын сургалтуудыг хамтран зохион байгууллагдана.
Энэхүү төслийн хүрээнд Монголын мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлж буй дээрх үйл ажиллагаа нь тус эмнэлэг дээр 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Улсын гуравдугаар төв эмнэлэг БНЭУ-ийн мэс засалч эмч нартай хамтран ажиллаж байна | ||
Үзсэн: 666 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.