![](/uploads/201402/news/thumb/34c2229251c39a23324dce7424964c6a_x3.jpg)
ОХУ-ыг Сочи хотноо болж буй өвлийн Олимпийн ХХII наадам найм дахь хоногтоо үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар наадамд оролцож байгаа 88 орноос ХБНГУ долоон алт, хоёр мөнгө, нэг хүрэл нийт арван медальтай тэргүүлсээр байна. Үүний дараа Канад улс дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл нийт арван медальтай жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол Норвеги улс дөрвөн алт, гурван мөнгө, зургаан хүрэл нийт 13 медальтай, чанарын тоогоороо гуравдугаар байрт бичигдэж байна. Харин Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа ОХУ өнөөдрийн байдлаар хоёр алт, таван мөнгө, дөрвөн хүрэл нийт 11 медальтай долоодугаар байрт бичигджээ.
Герман улс медалийн тоогоор тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 2381 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.