![](/uploads/201307/news/thumb/d73eb3422039d28fd8068d118cd2660c_x3.jpg)
Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их монгол улс байгууладсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Өнөөдөр буюу 7-р сарын 8-нд Үндэсний сурын талбайд “Буриад сурын харваа” эхэлж дүнгээ гаргах юм байна. Энэ үеэр Улсын мэргэн, Спортын мастер Базарын Батбаатар гуайтай хэсэгхэн зуур сэтгэгдлийг нь сонссоноо та бүхэндээ хүргэе. Тэрээр өнгөрсөн жилийн баяр наадмаар гуравдугаар байрт 53 оноотойгоор шалгарч байсан билээ.
Буриад харваа хэдий үеэс эхэлж үүссэн юм бол та энэ талаар ярихгүй юу?
Яг нарийн тэдийнээс гэх юм байхгүй.Ерөнхийдөө харваа Чингисийн үеэс л үүссэн . Энгийн тайван цагтаа ан гөрөө хийж үүнийхээ далимд монголчууд багаасаа эхлээд л харваа хийж эхэлж байсан түүхтэй. Сүүлийн үед баяр наадамд оролцож байгаа ч дээр үеэсээ үүссэн гэж үздэг.
Монгол наадамд Буриад харваа хэдий үеэс орох болсон бэ?
Ерөнхийдөө нэлээд хожуу үеэс эхэлсэн. Анх Монголын Үндэсний Сурын холбоо гэж байхад түүнд Урианхай сур харваа гэж хамт байсан.Сүүлд 1990-ээд оны сүүлээс тусдаа бие даасан холбоо болж өргөжин хөгжөх болсон. Тиймээс улсын баяр наадамд Буриад харваа бие даасан үндэсний спортын нэгэн томоохон төлөөлөл болон оролцох болсон. Өөрөөр хэлбэл Буриад харваа нь Монгол Улсын үндэсний нэг төрлийн харваа юм.
Бусад сурын харваанаас Буриад сурын харвааны онцлох зүйл нь юу вэ?
Буриад сур харваа нь Халх харваа, Урианхай харваанаас өөр харваа юм. Харваж байгаа зай нь өөр, бай нь өөр. Жишээ нь Халх харваа, Урианхай харваа хол зайнаас харвадаг. Харин Буриад харваа бол 30 метр, 45 метр гээд хоёр зайнаас харвадаг.
Өнөөдрийн энэ наадамд хаанаас хэдий хэмжээний тамирчид хаанаас ирж оролцож байгаа юм бол?
Дорнод, Баян-өлгий, Өмнөговь, Хангарьдын харваачид, Архангай, Ховд гэх мэт. Ер нь л харваатай аймгуудаас бүгд идэвхтэй ирж оролцож байна.
Б.БАТБААТАР : Буриад харваа үндэсний нэг төрлийн харваа юм | ||
Үзсэн: 2890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.