
Найман орны уран бүтээлчид хамтран тоглосон "Монголиан Коннекшн" уран сайхны кино Казахстан Улсын кино театруудаар гарч эхэлжээ.
Монголын кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema Awards-2019” ёслолын ажиллагаа энэ сарын 2-нд Шангри-Ла зочид буудалд болж, шилдгүүдээ тодруулсан.
Уг ёслолын ажиллагааны шилдэг продюсер номинацийн шагналыг продюсер, жүжигчин Б.Амарсайхан хүртсэн. Гэвч тэрбээр Казахстанд киноныхоо нээлтийн ёслолд оролцохоор явсан учраас уран бүтээлчдийн төлөөлөл түүний шагналыг авсан юм.
"Монголиан Коннекшн" уран сайхны кинонд АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг орон орны уран бүтээлчид ажилласан бөгөөд киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Б.Цэцэг, Т.Бархүү, Б.Янжиндулам нар тоглож, Холливудын 20 гаруй кинонд зураглаачаар ажилласан зураглаач Жорж Балленжер ажиллажээ. Сонирхуулахад, энэхүү кино нь зураг авалтынхаа 15 хувийг АНУ-д хийсэн гэдгээрээ онцлог аж.
"Монголиан Коннекшн" кино Казахстанд нээлтээ хийв | ||
Үзсэн: 1708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.