
Өсвөр насныханд зориулсан 22 сургамжит өгүүллэг, хуульч болон сэтгэл зүйчийн 22 зөвлөгөөнөөс бүрдсэн "Алдаанаас суралцах боломж" нэртэй ном уншигчдад тун удахгүй хүрнэ.
Хуульчийн зөвлөгөөгөөр ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр, сэтгэл зүйчийн зөвлөгөөг гэр бүл, эмэгтэйчүүд хүүхдэд сэтгэл зүй болон эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсрол олгох чиглэлээр дагнан ажиллаж байгаа "ЛаСанте” эмнэлгийн ерөнхий захирал З.Болормаа нар ажилласан байна.
Харин дэмжигч байгууллагаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, "ЛаСанте” эмнэлэг оролцжээ.
Тус номын зохиолч Б.Цоожчулуунцэцэг нь одоогоос долоон жилийн өмнө хүүхдэд зориулсан бүрэн өнгөт "Сурагчийн мэдээ" нэртэй сонин гаргаж байв. Тэгвэл энэ удаа хүүхдийн сэтгүүл зүйг судлаж, докторын зэрэг хамгаалсан гэр бүлийнхээ хүнтэй хамтарч, хүүхдэд зориулсан сэтгүүл зүйн бүтээл гэж нэрлэвэл зохих бүтээл төрүүлжээ.
Уг ном нь хүүхдийг хамгаалах, тэдэнд санамж зөвлөгөө өгөх, эцэг эхчүүд "Болохгүй" гэж байнга сануулдаг тэр л зүйлийг сонирхолтой, өгөөжтэй байдлаар ойлгуулахыг хичээжээ.
Өсвөр насныханд зориулсан "Алдаанаас суралцах боломж" ном уншигчдад хүрнэ | ||
Үзсэн: 1433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.