
ХБНГУ-д жил бүр зохиогддог “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг зохион байгуулагчид урлаг сонирхогч хүн бүрт олгож байна.
Энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Европод хамгийн далайцтайд тооцогдох энэхүү үзэсгэлэнд ХБНГУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, “НордАрт” Монгол Улсын хамтын ажиллагааны таван жилийн ойн хүрээнд Монгол Улсын гурав дахь удаагийн бие даасан павильон, “Хөрстөд ор шихуй: Хүршгүйтэй учрахуй” сэдвээр “НордАрт-2019”-т тусгай төслийн хүрээнд зохион байгуулагдаж, манай 23 уран бүтээлчид 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.
“НордАрт”-ын зүгээс 2015, 2016 онд Монгол Улсын бие даасан павильонд "Монгол уран бүтээл"-ийг тухай бүр 80-100 мянган урлаг сонирхогчдод өргөн хүрээтэй танилцуулах томоохон боломжийг олгож байсан ба энэ удаад манай уран бүтээлчид уран зураг, уран баримал, каллиграф, инстоляц, видео арт, орон зайн инстоляц төрлийн бүтээлүүдээс сорчлон, өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай нэгдмэл үзэсгэлэнг “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй” сэдвийн дор толилуулах гэж байна.
Cоёлын Элч, соёл урлагийн менежер О.Оюунтуяа ба урлаг судлаач, менежер Ж.Бодьбаатар нар “НордАрт”-ын ерөнхий кураторуудтай нэг баг болон жилдээ хамтран ажиллаж буй.
Энэ онд “НордАрт” БНХАУ-ын уран бүтээлчдийн оргил бүтээлүүдээс үзэсгэлэндээ дахин тавихаар болсон байна.
Лю Ровангийн ер бусын Хүн сармагчин, Шү Биний Галт шувуу бүтээлүүдээс гадна Дэн Гуо Яны Ноагийн цэцэрлэг, Ши Жиан Жуны Вавилионы оршин суугч бүтээлүүдийг үзэж сонирхож болох юм.
“НордАрт” олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын уран бүтээлчид оролцоно | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.